Microsoft Word 2007 тухай
Компьютерийн хэрэглээнд хамгийн тэргүүн эгнээнд явдаг програм бол яахын аргагүй Microsoft Office билээ. Энгийн компьютер хэрэглэгчээс авхуулаад мэргэжлийн түвшний хүмүүс хүртэл тодорхой хэмжээгээр Microsoft Office програмыг ашигладаг. Office багцын шинэ хувилбар болох Microsoft Office 2007 систем нь 2007 оны 1 сарын 30нд анх албан ёсоор худалдаанд гарч байжээ. Анх 1997 онд Office-ийн эхний хувилбар гарч үүнээс хойш 2000, ХР, 2003 гэх мэтээр хувилбарууд нэмэгдэн шинэчлэгдэж байсан. Гэвч эдгээр хувилбаруудын өмнөх хувилбараас ялгагдах ялгаа тун бага байдаг байсан. Microsoft Office нийтлэг томоохон өөрчлөлтүүд:
1. Хамгийн чухал өөрчлөлт нь интерфейс буюу бидний танил цонх, цэс зэрэг нь бүхлээрээ өөрчлөгдсөн. Уламжлалт саарал өнгийн цэснүүдийг орчин үеийн техник технологийн харагдуулах “тууз” хэлбэрээр өөрчилсөн. “Тууз” хэмээх ойлголт нь tab-уудын цувралууд бөгөөд командуудыг төстэй байдлаар нь багцлан ил гаргажээ.
2. Live Preview – буюу Бодитоор харах гэсэн технологийг нэвтрүүлсэн. Та хүссэн ямар нэгэн өөрчлөлт нэмэлтийг хулганаараа очих энгийн аргаар хуудсан дээр хэрхэн харагдахыг харж туршиж болно. Энэ нь өөрчлөлтөө оруулчихаад хэрвээ таалагдахгүй бол буцааж устгах алхмыг байхгүй болгож чадсан.
3. XML-д суурилсан файл үүсгэх нь бас нэгэн томоохон өөрчлөлт юм. Энэ нь хуучин үүсгэдэг байсан өргөтгөлийн нэрэн дээр х үсэг залган хадгалж болно гэсэн үг юм. Энгийнээр doc гэхийн оронд docx гэж хадгална гэсэн үг. Ингэж XML форматаар хадгалах нь хэн дуртай нь түүнийг нээх, засварлах боломжтой болжээ. Түүнчлэн Microsoft Office багцад /Word, Excel, PowerPoint/ орсон бүх програм дээр дараах өөрчлөлтүүд гарчээ.
1. Administrative installation image Administrative installation зургууд нь дотоод install шаардана. Учир нь эдгээр зургуудыг нэтээс татаж харуулахад хүндрэлтэй байдаг. Тиймээс дотоод эх үүсвэрийг шаардахаар тохируулжээ.
2. Clip Organizer: Autoimport Clip Organizer-ийг анх дуудахдаа Autoimport цонхыг харуулахаа болж харин File цэснээс дуудах Хуучнаараа: File > Add clips to the organizer > Automatically гэсэн дараалалтай байсан.
3. Document-ийн амьдралын хугацаа Office 2003 дээр хэрэглэгч сервер дээрх файлыг ачаалах үед шууд тэнд байгаагаар нь ажилладаг байсан харин 2007 дээр бол өөр дээрээ түр зуур хуулаад эндээ ажилладгаар тохируулжээ.
4. Help: Detect and Repair, File Search зэрэг нь байхгүй болсон.
5. Office-ын Recovery буюу нөхөн сэргээх програм суухаа больжээ. Харин 2007 нь өөрөө автоматаар болохоо больсон програмыг илрүүлэх бөгөөд түүний баримтын нөхөн сэргээх арга хэмжээг авдаг болсон байна.