2011-03-22
Сурагчдад өгөх сурган хүмүүжүүлэх зөвөлгөө

Хийх ёстой зүйлээ л хий, хүсэл мөрөөдлөө өөртөө шагнал болгон тодорхойл.

Хэрвээ хийх ёстой зүйлээ байнга хийдэг бол заавал амжилтанд хүрнэ. Харин хийх ёстой зүйлээ хийж байхдаа хийхийг хүсч байгаа олон зүйлээс татгалзах болно.Ингэж хичээх нь танд таалагдахгүй байж ч болно. Яагаад гэвэл хүн хүссэнээ хийхдээ баярладаг. Гэвч зөвхөн хүссэнээ хийвэл амжилтад хүрэхгүй шүү дээ.

Тийм болохоор хийж болох хамгийн сайхан зүйл нь эхлээд хийх ёстойгоосоо хийгээд дараа нь хийхийг хүссэнээ өөртөө урамшуулал болгон өгөх юм.

Жишээлбэл: Кино театрт кино үзэхийг хүссэн бол 7 хоногийн төлөвлөснөө бүрэн биелүүлээд өөрийгөө урамшуулж үзэх хэрэгтэй.

Хүүхдүүдээ дээрх зөвөлгөөг хэрэгжүүлээрээд үзээрэй! Амжилт
Сэтгэгдэл:


© Миний блог