2011-04-02
Монголчууд ямар зан чанарыг жигшдэг вэ?


Монголчуудыг эртнээс ажигч ард түмэн гэдэг байжээ. Гэр бүл болох, хань ижил сонгохдоо ч нөгөө л ажигч, шинжээч байдлаар ханддаг. Харин өнөөдөр чухам удам судрыг харахад л болчихно гэж туйлширдаг болсон.

Удам судар гэдэг нь үнэндээ харьцангуй зүйл. Эцэг өвгөд нь бараг "Алтан ургийнх" байж болохыг үгүйсгэхгүй ч хувь хүн маань, хүмүүжил төлөвшил нь санаанд нь хүрэхгүй байхыг алийг тэр гэхэв. Тиймээс Монголчууд хүний гадаад төрх, боловсрол, эд хөрөнгө, удам судар гэхээс илүү хувь хүний суурь төлөвшил, амьдрах хар ухаан, намба төрхийг ихээхэн хардаг, ач холбогдол өгдөг байжээ.

Жишээ нь:
-Ажилд шалмаг бус,
-Овсгоо самбаагүй хүнийг үл хүндэлдэг.
-Бүтэл муутай, унхиагүй хүнд дургүй.
-Мэриймтгий бус, хайш яйш зан чанарыг жигшин дургүйцдэг.
-Наад захын ёс мэддэггүй,
-Дэг журамгүй,
-Цадиггүй,
-Ах захгүй,
-Болхи бүдүүлэг үг яриатай,
-Алиа марзан,
-Тоомжиргүй,
-Ажилд хойрго,
-Идэж уух дуртай хүнийг машид жигшдэг. Ийм хүнийг (эрэгтэй, эмэгтэй ялгаагүй) "идэхээс өөр шидгүй" гэх нь бий.
-Бусадтай хуваалцах дургүй,
-Зочломтгой бус,
-Амин хувиа хичээсэн,
-Зожигдуу,
-Дотуур тамиртай хүнээс ихээхэн дөлж болгоомжилдог. Ийм хүний гэр орноор ч ордоггүй.
-Шашин шүтлэггүй.
-Шалиг самуун явдалд дурламтгай (эрэгтэй, эмэгтэй ялгаагүй)
-Дээдэх доодохоо мэддэггүй, хамаа намаагүй занг ихэд цээрлэж жигшинэ.
-Амласнаа өгдөггүй,
-Хэлсэн ярьснаасаа эргэж буцдаг,
-Дүн нуруу муутай,
-Муу зальтай,
-Хаяа хатавчиндаа халгаатай,
-Ямар ч үйл хийхээс сийхгүй хүнээс маш их жийрхэж, зайгаа барихыг эрхэмлэдэг.
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax