2011-05-11
Интернэтээр хэрхэн мэдлэгээ дээшлүүлэх вэ?

Интернэт хөгжөөд интернэтээс олдохгүй зүйл гэж байхгүй болжээ. Гэхдээ зөв, богино хугацаанд өөрийн хүссэн зүйлээ олж авах зарим аргыг залуучууд төдийлөн сайн мэддэггүй. Үнэхээр зөв газраас мэдээллээ хайвал ямар ч зарлагагүйгээр богино хугацаанд мэдээлэл олох боломжтой юм.
Тэгвэл дараах хэдэн байдлаар та мэдлэгээ дээшлүүлэх боломжтой.



1.    Мэдээ, мэдээллээс хоцрохгүй байх 

Мэдээж хамгийн чухал зүйл бол мэдээ. Мэдээ, мэдээллээс хоцрохгүй байхыг хүсэгчдийн хувьд мэдээлэл авах гол хэрэгсэл нь яах аргагүй интернэт. Телевизээр зөвхөн цөөн хэдэн мэдээг үзэхээс гадна сонголт байхгүй. Гэтэл мэдээллийн сайтууд телевизийн мэдээнээс хавь илүү хурдан, шуурхай хугацаанд мэдээ, мэдээллийг түгээхээс гадна та өөрийн хүссэнээр мэдээний сонголтоо хийх боломжтой.

2.    Хэлний мэдлэгээ сайжруулах

Интернэтээр хэсэх нь өөрөө таныг хэлний мэдлэгээ хөгжүүлэхийг шаардана. Мөн танд хэлээ сайжруулах олон боломж олгоно. Интернэтээр олон тооны үнэгүй сурах бичгүүд байхаас гадна та онлайн хичээлд хамрагдах боломжтой. Жишээ нь, та япон хэл сурахыг хүсвэл япон хэлний онлайн хичээлд сууж болно. Сургалтууд нь төлбөртэй, төлбөргүй гээд олон янз байдаг.

3.    Нэвтэрхий толь


Үүнд Wikipedia-г нэрлэж болох юм. Wikipedia нь ямар ч нэвтэрхий толиос илүү таныг бүх төрлийн мэдээллээр хангана. Та тэндээс түүхэнд болсон үйл явдал, он цаг, хугацаа бүгдийг нь харах боломжтой.

4.    How-To буюу зөвлөгөөнүүд

Төрөл бүрийн зөвлөгөө таны өдөр тутмын амьдралд хэрэг болох мэдээллийг агуулж байдаг учир танд ихээхэн нэмэр болно.

5.    Newsletter буюу мэдээний товхимол


Та хэрэв өөрийн ажиллаж, сонирхож буй салбарынхаа сүүлийн үеийн ололт, мэдээ, мэдээллийг байнга авч байхыг хүсвэл тухайн нэг сайтаас Newsletter хүлээн авах хэрэгтэй. Та мэдээ хүлээн авахыг хүсч буй сайтдаа бүртгүүлснээр таны и-мейл хаягаар тухайн сайтаас мэдээ, мэдээлэл тогтмол ирж байх юм. Ингэснээр та нэг сайт руу мэдээ унших гэж байн байн орох албагүй. И-мейлээ шалгахад л болоо гэсэн үг.

6.    Боловсролын зэрэг авах

Энэ нь та онлайнаар мастерын, бакалаврын зэрэг хамгаалах боломжтой гэсэн үг. Төлбөр нь өөрийн биеэр тухайн улсад очиж сурахаас хамаагүй хямд тусах болно. Хэдэн жилийн өмнө сургуулиуд онлайнаар зэрэг олгох явдал цөөхөн байсан бол одоо сайн сургуулиуд энэ төрлийн сургалтыг өргөнөөр хэрэгжүүлж эхлээд байна.

7.    Review буюу хүмүүсийн санал болголт

Та шинээр байгуулагдсан үйлчилгээ, газруудын танилцуулга, бараа бүтээгдэхүүний талаарх мэдлэгээ өргөжүүлье гэвэл бусад хүмүүсийн болоод мэргэжилтгүүдийн санал болгож буй review-г уншиж, танилцах хэрэгтэй.

8.    Асуултууд

Танд тодорхой нэг асуудлаар зөвлөмж, бусдын санал бодол хэрэгтэй байгаа бол интернэтээр дамжуулан хүмүүст хандаж болно. Жишээ нь, танд сайн чанарын компьютер худалдан авах шаардлага гарсан бол мессенжер, чат, блог зэрэг сайтуудаар бусадтай харилцаж, хаанаас сайн чанарын компьютер авахаа мэдэх боломжтой.
Америкчуудын хувьд “Yahoo”-гийн Ask-д ихээр ханддаг байна.

9.    Бэлэн материал

Оюутан сурагчдад бие даалт, гэрийн даалгавар, судалгааны ажил хийх, эссе бичих үед бэлэн материал хэрэг болох үе гардаг. Тэгвэл мэргэжилтнүүд, оюутнуудын хийсэн бэлэн эссе, судалгааны ажлууд интернэтэд цөөнгүй байгаа. Мөн нь төлбөртэй, төлбөргүй хоёр янз. Магадгүй, таны хийх ажлын сэдэвтэй адил материалыг та сонгож уншсанаар жишээ татаж, үлгэр дууриал авч болох шүү дээ.

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax